“ФИЛОСОФИ, ЭРХ ЗҮЙН СУДЛАЛ” XXXVII БОТЬ
“ФИЛОСОФИ, ЭРХ ЗҮЙН СУДЛАЛ” XXXVII БОТЬ

“ФИЛОСОФИ, ЭРХ ЗҮЙН СУДЛАЛ” XXXVII БОТЬ

 

ШУА-н Философийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Философи, эрх зүйн судлал” сэтгүүлийн ээлжит дугаарыг хэвлүүлэв. Тус цувралыг сэтгүүлийн нарийн бичгийн дарга доктор О.Хатанболд эмхэтгэж, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн редакторласан байна.  

Энэ сэтгүүл нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн судалгааны чиг хандлага, ололт амжилт, үр дүнг таниулах, онол-арга зүйн түвшин, чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэргэжлийн сэтгүүл болно.

Тус сэтгүүл нь философи, социологи, улс төр судлал, шашин судлал, эрх зүй, бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны болон шинжлэх ухааны салбар дундын судалгааны үр дүнг нийтэлж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилттой бөгөөд 2022 оны 37 дахь дугаарыг хэвлүүлээд байна.

   

 

 

Мэдээлэл бэлтгэсэн: Н.Нацагням

 

 

 


Бусад мэдээлэл