“Шинжлэх ухааны философийн зарим асуудал” нэг сэдэвт бүтээл (2016)
“Шинжлэх ухааны философийн зарим асуудал” нэг сэдэвт бүтээл (2016)

Доктор (Sc.D), профессор Батын Ч.Ган-Өлзий “Шинжлэх ухааны философийн зарим асуудал” (Редактор: Т.Амаржаргал, Уб., Соёмбо принтинг, 2016) нэг сэдэвт бүтээлдээ Шинжлэх ухаанд гарч буй том ололт,агуу нээлтүүд бүх ухааны хаан байх гэсэн философийн уламжлалт оролдлогын явцгүйг харуулж, бүгдийг зааж сургах байр сууринаас татгалзахад хүргэж буйг тодорхой жишээ баримтаар харуулахыг зорьсон байна. Эл бүтээл 4 бүлэг, 19 зүйлтэй.

Шинжлэх ухааны судалгаа эрдэм шинжилгээний ажилтны сонирхол ба Засгийн газрын захиалга хоёрт голлон үндэслэж, төрийн дэмжлэгтэйгээр хийгддэг. Энэ хоёр үндсэн хөдөлгөгч хүчний харьцааг зөв тогтоож, шүтэн барилдуулж “harmonia” байх нь шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогын гол зорилт, улс орны орны тогтвортой хөгжлийн стратеги буюу философи байх учиртай гэсэн байна. Эл нэгэн сэдэвт бүтээл нь 2016 оны ШУ-ны оны шилдэг бүтээлийн “Тусгай байр”-ын шагнал хүртсэн.


Бусад мэдээлэл