Энэ
ном 6 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн стратеги, бодлого, төрийн оролцоо, удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны удирдлага,
шинжилгээ, судалгааны ажлын өнөөгийн байдлыг тодорхойлон бичжээ. Цаашид
инновацид суурилсан хөгжлийн бодлого гэж юу байх вэ, түүнийг яаж шийдэж,
боловсруулах талаар ч дурдсан байна. Тиймээс шинжлэх ухаан, технологийн салбар гэдэг
нь нийгмийн салбар төдий бус, нийгмийн амьдралын бусад бүх хүрээтэй холбоотой,
мөн улсын хөгжлийн шийдвэрлэх ач холбогдолтой гол салбар болно. Үүнтэй
холбоотойгоор уг салбарыг хөгжүүлэхэд төрийн оролцоог ухамсартай, чиглэл
зорилготой өсгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төр “Хөгжлийн төр” буюу “Development state” загварт
шилжин хөгжих талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Мөн манай орны хувьд шинжлэх ухаан, технологи инновацийг
хөгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн онцлогийг харгалзан, “Эрдэс баялгийн экспортод
суурилсан загвараас ШУТИ-д суурилсан загварт шилжих хэрэгтэй болохыг үндэслэж “хөгжлийн
төр” болон төр шинжлэх ухаан, бизнесийн хамтын ажиллагааг хослох гурамсан
загварт тулгуурлан “хөгжлийн улс” гэсэн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн.
Шинжлэх ухаан технологи, инновацийн бодлогын өнөөгийн байдалд дүн шинжилгээ
хийж, цаашид сайжруулах талаар санал дэвшүүлсэн.