ЗҮҮН ЕВРОПЫН УЛС ОРНУУД БОЛОН МОНГОЛЫН АРДЧИЛАЛ: ОЛОЛТ,
АМЖИЛТ, СОРИЛТ БЭРХШЭЭЛ
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд
зориулан 2022 оны 5-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Зүүн Европын
орнууд болон Монголын ардчилал: ололт, амжилт, сорилт бэрхшээл” сэдэвт олон
улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэж олон нийтийн хүртээл болж
байна.
Тус эмхэтгэлд гадаад, дотоодын
илтгэгч нарын “Монголын улс төрийн үйл явцын өнөөгийн байдал: ардчилалд гарсан
сорилт”, “Шилжилтийн үеийнхэн ба ардчилсан үйл явц”, “Польш, Монгол-өмнөх дайсагналаасаа
өнөөгийн хамтын ажиллагаа, найрамдал хүртэл /1241-2021/”, “Ардчиллын он жилүүд
дэх Унгар улсын хөгжлийн онцлог”, “Чехословакийн задралаас хойших Чехийн улс
төрийн нөхцөл байдал”, “Монгол болон Европын социалист орнуудын улс төр ба
эдийн засгийн шилжилтийн үеийн харьцуулсан судалгаа”, “Ардчиллын талаарх орчин
үеийн судалгааны арга зүй /v-dem/ ба ХБНГУ, Монгол Улс, Унгар
улс, БН Польш улс, БН Чех улс дахь ардчиллын олон талт байдлын эрэмбэ” зэрэг
эрдэм шинжилгээний илтгэлүүд хэвлэгдлээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл нь ардчилсан хөгжлийн чиг баримжаагаар хөгжсөн
Зүүн Европын улс орнууд болон Монгол Улсын өнөөгийн хөгжлийн ололт амжилт,
алдаа дутагдлын талаар Шинжлэх ухааны нээлттэй хэлэлцүүлэг хийж, анализ дүгнэлт
хийх, энэ тухай мэдээллийг эргэлтэд оруулахад чухал хэрэглэгдэхүүн болох юм.
Улс төр, эрх зүйн салбарын ЭШАА, доктор (Ph.D)
О.Эрдэнэчимэг эмхэтгэж нийтийн хүртээл болгож байна.
Мэдээлэл бэлтгэсэн: М.Долгорсүрэн