“Нагаржунын гүн ухаан, ёс зүй (шүтэн барилдахуйн онол)” нэг сэдэвт бүтээл (2016)
“Нагаржунын гүн ухаан, ёс зүй (шүтэн барилдахуйн онол)” нэг сэдэвт бүтээл (2016)

Доктор (Ph.D), профессор Б.Даш-Ёндон “Нагаржунын гүн ухаан, ёс зүй (шүтэн барилдахуйн онол)” (Редактор: Г.Чулуунбаатар, УБ., Соёмбо принтинг, 2016) нэг сэдэвт бүтээлдээ Нагаржунын зохиолуудаас судлах үндсэн дээр шүтэн барилдахуй гэж юу вэ, бидэнд мэдрэгддэг ертөнцийн юмс үзэгдлийг хоосон чанартай гэхийн учир нь юу вэ, хоосон чанарын онолоос ёс суртахууны ямар дүгнэлт гарах, Нагаржунын танин мэдэхүйн онол, арга зүйн онцлог (“буй үгүй буй”-ийн шүтэлцээ), -хоосон чанарын онол, дундад юмуу төв үзэл, шүтэн барилдахуйн онол үндсэндээ адилт утгатай зэрэг асуудлыг хөндөв. Түүний хамт тус бүтээлд Буддын гүн ухаан, шашны зааг ялгаа, Дорно, Өрнийн эртний их сэтгэгчдийн философи, ёс суртахууны сургаал хоорондын авцалдаа, төв үзлийн онолыг орчин үеийн Монголын нөхцөлд хэрхэн холбогдуулж болохыг авч үзсэн.


Бусад мэдээлэл