Улс төр, эрх зүйн салбараас Монгол Улсын Гавьяат хуульч, академич,
доктор (Sc.D), профессор Ж.Амарсанаагийн
“Эрх зүйн соёлын төлөвшил” сэдэвт онол, арга зүйн семинарыг 2024 оны 9-р сарын
20-ны өдөр зохион байгуулав. Тус семинарт ШУА-ийн Философийн хүрээлэн, Дотоод хэргийн их
сургууль, “Билиг” дээд сургууль, “Идэр” дээд сургуулийн эрдэм шинжилгээний
ажилтнуу болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч нар оролцов.
Онол, арга зүйн семинараар эрх зүйн соёлын онолын тухай, эрх зүйн ухамсар, жам ёсны эрх, хүний эрх, иргэний эрх,
эрх чөлөө, нүүдэлчдийн эрх зүйн соёл, эрх зүйн мэдлэг, соёлын үе шат, эрх зүйн
соёлын төлөвшлийн талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ.
Академич, гавьяат хуульч Ж.Амарсанаад талархал илэрхийлж
хүрээлэнгийн бүтээлийн дээжсээс өргөн барив.
Мэдээ бэлтгэсэн: Улс төр, эрх зүйн салбарын ЭШДэА
М.Долгорсүрэн