ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан хаагчид 2024 оны 1-р сарын 18-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Хүрээнлэнгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд Тэргүүлэгчдийн газрын Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Баяннасан доктор (Ph.D) оролцож, Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн доктор (Ph.D) хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Анара доктор (Ph.D), Философийн салбарын эрхлэгч Ш.Ганхуяг доктор (Ph.D) нар албан хаагчдын асуултанд хариулж ярилцлаа.

Албан хаагчдад Философийн хүрээлэнгийн номын сан болон ажлын байрыг танилцуулав. Арга хэмжээний үеэр хүрээлэнгийн захиргаанаас Шүүх шинжилгээний ерөнхий газарт болон ирсэн албан хаагчдад эрдэмтдийн бүтээлийн дээжсээс гардууллаа.                                                                        

          

ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө