ДОКТОР О.ШИНЭБАЯР ЛЕКЦ УНШЛАА
ДОКТОР О.ШИНЭБАЯР ЛЕКЦ УНШЛАА

Философийн салбараас 2023 оны 10 дугаар сарын 23-ны Даваа гарагт Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаярын “Хэлний парадокс, олон утгын тухай” сэдэвт нээлттэй лекцийг зохион байгуулав.

Тус лекцэнд хүрээлэнгийн хамт олон, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Соёл Урлагийн Их сургууль, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Соёлын сургууль, Санхүү Эдийн Засгийн Их сургууль, Шүүхийн Ерөнхий Зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр салаа олон утга үүсэх зүй тогтол, өгүүлбэрийн хувиргалттай холбоотой ижил утгын шинж, нэмэлт утга, давхар утга үүсэх тухай, хүмүүсийн өдөр тутмын яриа, мэдээллүүдэд парадокс, уянгын халил, уран сайхны дүрслэл их болсныг онцлоод хэлний хэмнэлт, үндсэн болон шилжсэн утгын харилцаа, хувиргалт, найруулгын алдаа, яриа бичгийн хэл зүйн хэлбэр, баймж, өнгө аяс үүсэх олон шалтгаан бaйдгийг жишээ, баримтаар өгүүллээ. Монгол хэлний олон салаа утгыг хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн үүднээс зөвлөж, практик ач холбогдолтой лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

 

ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН, ФИЛОСОФИЙН САЛБАР


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө