Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” НЭГЭН СЭДЭВТ БҮТЭЭЛ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ЭЭР ШАЛГАРАВ
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” НЭГЭН СЭДЭВТ БҮТЭЭЛ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ЭЭР ШАЛГАРАВ

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” НЭГЭН СЭДЭВТ БҮТЭЭЛ

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ЭЭР ШАЛГАРАВ

 

2022.12.05

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” ШУТ-ийн төслийн үр дүнгээр хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт” нэгэн сэдэвт хамтын бүтээл (ред. Г.Чулуунбаатар, УБ.,2021) БШУЯ-аас шалгаруулдаг эрдэм шинжилгээний 2022 оны шилдэг бүтээлээр шалгарав.

Академич Г.Чулуунбаатарын удирдсан нийгэм, хүмүүнлэг, философи, эрх зүй, эдийн засаг, улс төр судлал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр судалдаг эрдэмтэн, судлаачдын туурвиж, эрдэм судлалын эргэлтэд оруулсан салбар дундын судалгааны энэхүү суурь бүтээл нь улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтийн явцыг үнэлж дүгнэх, хяналт-шинжилгээ хийхэд шинжлэх ухааны үндэслэл бүхий хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжийг төрийн албан хаагчид төдийгүй олон нийтэд олгож байгаа юм.

Тус бүтээл нь төрийн бодлогын хэрэгжилт, сургалт, эрдэм шинжилгээний ажилд чухал хувь нэмэр оруулах үр дүнтэй судалгаанд суурилсан болно. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын харилцан уялдааны хүрээнд төвлөрсөн судалгааны онол-арга зүйн дагуу туурвисан нь энэ бүтээлийн шинэлэг тал болсон юм.

 

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: М.Долгорсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Бусад мэдээлэл