Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монголын философичдын өв” V цуврал бүтээл хэвлэгдлээ.
“Монголын философичдын өв” V цуврал бүтээл хэвлэгдлээ.

“Монголын философичдын өв” V цуврал бүтээл хэвлэгдлээ.

Энэ ботид ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ууган ажилтнуудын нэг, Тэнгэр Дээд сургуулийг үүсгэн байгуулагч, философийн шинжлэх ухааны доктор Түмэнбаярын Содномдаргиагийн нэгэн сэдэвт гурван бүтээлийг эмхэтгэл болгон өргөн барьж байна.

Т.Содномдаргиа докторын бүтээлийн энэхүү эмхэтгэлд судалгааны эргэлтэд орсон ч эдүгээ олдоцгүй болоод байсан түүний “Агваандандарын зарим зохиол дахь философи-логикийн үзэл” (УБ., 1979), “Дигнагийн есөн гаргалгааны хүрдэн зохиол” (УБ., 1999), “Буддийская тибетоязычная логика” (УБ., 1999) хэмээх бүтээлүүдийг болон зохиогчийн намтар, бүтээлийн жагсаалт, холбогдох гэрэл зургийг нэгтгэн хэвлүүлэв.

 


Бусад мэдээлэл