АКАДЕМИЧ С.НОРОВСАМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ДАХЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
 АКАДЕМИЧ С.НОРОВСАМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ДАХЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АСУУДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсын гавьяат багш, академич С.Норовсамбуугийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, Монголын Философийн Холбоо хамтран “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Академич С.Норовсамбуу нь МУИС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1973-1990 онд Монголын Философич, Социологичдын холбооны даргын албыг хашиж, манай оронд философи, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын Философийн холбооны гишүүдийг төлөөлөн доктор М.Золзаяа нар мэндчилгээ дэвшүүллээ.
 
Тус хурлын илтгэлүүд, академич С.Норовсамбуугийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээл, хамтран зүтгэгчид, шавь нар, үр хүүхдийн дурсамж, баримт, гэрэл зургийг цомгийг эмхэтгэн ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Монголын философичдын өв” цувралын 2-р ботид хэвлүүлж нийтийн хүртээл болголоо.  

Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, Удирдлагын академи, Монголын Философийн Холбоо, Хангай дээд сургууль зэрэг ТББ, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, багш нар илтгэл хэлэлцүүлэв.


Бусад мэдээлэл