ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн
сэтгэл зүйн салбарын ЭША Ё.Ундрал, Философийн салбарын ЭША Б.Цэрмаа нар хамтран
“Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр 2019
оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулж
семинар зохион байгуулсан. Энэхүү семинарын хүрээнд олон улсын сэтгүүлд эрдэм
шинжилгээний бүтээл бичих, хэлний найруулгаа сайжруулах, сэтгүүлийн редакторын
шүүмжлэлийг хүлээн авахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгсөн. Ялангуяа
эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулахад бид юунд дээр анхаарвал зохих
талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн эрдэм шинжилгээний бүтээл бичихдээ ямар
нийтлэг ёс зүйн алдаа гардаг, ямар хэм хэмжээг баримтлах талаар ерөнхий ойлголт
өгсөн. Эдгээр нь судлаачдад эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулж, олон
улсын сэтгүүлд өгүүллээ хэвлүүлэхэд чухал хувь нэмэр болно хэмээн үзэж байна.
Цаашид хүрээлэнгийн ажилтнууд олон улсын сэтгүүлд өгүүллээ олноор хэвлүүлэх,
олон нийтэд судалгааны ажлаа танилцуулах, тухайн салбарын хөгжилд хувь нэмэр
оруулна. Түүнчлэн даяршиж буй нийгэмд англи хэлээ сайжруулж Монголын судлаачдын
олон улсын түвшинд өрсөлдөх чадвар нь дээшлэх болно.