Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт: соёл-экологийн хүчин зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
“Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт:  соёл-экологийн хүчин зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

“Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт:

соёл-экологийн хүчин зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас санаачлан Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын газартай хамтран 2023 оны 06-р сарын 28-ны өдөр “Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт: соёл-экологийн хүчин зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд байгуулна.

Хуралд Философийн хүрээлэн, МУИС, УИХ-ын Тамгын газар, ХААИС-ийн багш, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Хурлаар нийгмийн үнэлэмжийн өөрчлөлт, шашинд хандах хандлага, угсаатны сэтгэл зүй, нийгмийн ёс суртахууны үнэт зүйл, угсаатны бүлгүүдийн соёлын үнэлэмж, Алтай нурууны байгаль-экологийн шүтэлцээ, баруун бүс нутгийн шашин шүтлэгийн асуудлыг хэлэлцэнэ. Хурлын үеэр “Угсаатны ахуй, соёл” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм.


Бусад мэдээлэл