ШУА-Н ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
ШУА-Н ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

ШУА-Н ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТНУУД

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

 

2022.01.06

 

Тус хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн судлаачид төрийн одон, медалиар шагнууллаа. Хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбар, Шашин судлалын салбарт 37 жил үр бүтээлтэй ажилласан судлаач А.Жамбал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”; Философийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор (Ph.D) Ж.Энхбаяр; ерөнхий нягтлан бодогч Б.Нямдорж нар “Алтан гадас” одонгоор; Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд, Социологийн салбарын эрхлэгч, докторант Ж.Батжаргал, Философийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан П.Мягмарсайхан нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдлаа. Шагналыг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг гардуулж, шагнал гардуулах үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.РэгдэлФилософийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн нар оролцлоо.

 

Н.Нацагням


 

 

 


 

 

 


 

 

 

 

 

 

 

 


Бусад мэдээлэл