“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
“Монголын
хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт
Олон
улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
ШУА-ийн Философийн
хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Монголын
хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” 2022 оны 09 дүгээр сарын 22-ны
өдөр Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Хурлын зорилго: Монголын нийгмийн хөгжил, сэтгэлгээний өөрчлөлтийг философи, социологи,
улс төр судлал, эрх зүй, буддын судлал, шашин судлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн
ухааны үүднээс шинжлэн судалсан үр дүнг хэлэлцэх.
Хэлэлцэх сэдэв:
Хүмүүнлэгийн ухааны
салбар хуралдаан:
v
Монголын нийгмийн хөгжлийн философи, монголчуудын
сэтгэлгээний өөрчлөлт;
v
Монгол дахь дорнын болон өрнийн философийн судалгаа,
арга зүй, чиг хандлага;
v
Монгол дахь шашин судлалын үүсэл;
Нийгмийн шинжлэх ухааны
салбар хуралдаан:
v
Өнөөгийн монголчуудын тусгаарлагдалт;
v
Монгол болон Орос дахь албан бус хөдөлмөр эрхлэлт;
v
Монгол дахь улс төр, эрх
зүйн судалгааны төлөв, хандлага;
v
Орос-Монголын
харилцаа, соёл иргэншлийн хандлага.
Хуралд: Философийн хүрээлэн, ШУА-ийн
Тэргүүлэгчдийн газар, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн болон Сибирийн
салбар, Алс дорнодын холбооны ИС, Буриадын Улсын ИС, БНХАУ-ын Өвөр монголын Багшийн
ИС, МУ-ын Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Улс төрийн
боловсролын академийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн ШУА-ийн
хүрээлэнгүүд, төрийн байгууллагууд, Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн
эрдэмтэн судлаачид оролцоно.
Д.Номун-Эрдэнэ
Бусад мэдээлэл