“Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны
өнөөгийн байдал, хандлага”
сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ШУА-ийн
Философийн хүрээлэнгээс 06-р сарын 15-нд Монголын сэтгэл судлал, ёс зүйн сургалт судалгаа явуулдаг
их дээд сургууль, судалгааны хүрээлэн,
ТББ-ын төлөөлөгчдийг хамарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ШУА-ийн
дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон
“Хүмүүний ёс суртахуун ба сэтгэл хөдлөл хэмээх асуудалд” сэдвээр илтгэл тавьж
“Хүмүүсийн ёс зүй, сэтгэл хөдлөлийн хэлхээ холбооны асуудал гэж байна уу.
Үүнийг сэтгэл зүйн ухаанд судалж үзэж болдог уу, үгүй гэдгийг тайлбарлав. Тэрээр”Өнөөдөр бид
монгол хүнээ хэр сайн мэдэж байна вэ. Хүнээ сайн мэднэ гэдэг бол хүнийнхээ
сэтгэл зүйг сайн судалсан шинжилгээнд
үндэслэдэг жамтай. Ард олондоо иргэндээ хандсан, төрийн бодлого үр дүнтэй байх нэг чухал нөхцөл нь сэтгэлзүйн шинжлэх ухааны
ололт бөгөөд тэр шинжлэх ухааны ололтыг хэрэглэх явдал юм. Эндээс хүний ёс
суртахуун сэтгэл хөдлөлийн авцалдааны асуудал,
ёс зүйн болоод сэтгэл судлалын авцалдаан дээр очиж нийлж байгаа юм болов
уу” хэмээн илтгэлдээ онцоллоо.
Мөн
энэ үеэр хүрээлэнгийн ЭНБД, доктор
М.Золзаяа “1990 оноос хойш ёс зүйн асуудлаар хийгдсэн зарим судалгааны тойм”, МУИС-ийн
багш доктор, профессор Р.Дарьхүү “Монгол улс дахь ёс зүйн
судалгааны цаашдын чиг хандлагад анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл
тавьж хэлэлцүүллээ.