Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“УРИАНХАЙН ТҮҮХ, ШАШИН, ӨВ СОЁЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав
“УРИАНХАЙН ТҮҮХ, ШАШИН, ӨВ СОЁЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав


 “УРИАНХАЙН ТҮҮХ, ШАШИН, ӨВ СОЁЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2023 оны 03 сарын 24-ны өдөр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран ажиллав. Мөн хамтран зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Бурханы шашинтны төв Раашгэмпэллин хийд, УИХ-ын гишүүн Ш.Aдьшаагийн ажлын алба ажиллав.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар нээж үг хэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд Чех, Япон улсаас эрдэмтэн судлаачид оролцсоноос гадна дотоодын их дээд сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн мөн Соёлын Өвийн Үндэсний төв, Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс тус тус эрдэмтэн судлаачид оролцов. Гадаад дотоодын 10 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурал Түүх; Шашин, Соёл гэсэн үндсэн хоёр хэсгээр хуралдсан бөгөөд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор (Sc.D), Л.Тэрбиш “Ойрадуудын зурхайн ухааны уламжлал-Урианхай”, доктор (Ph.D), Т.Лхагва “Хоёр урианхай: түүх, соёл” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлсэнээс гадна  Уриахайнчуудын түүх, шашин, соёл, хэлний асуудалд холбогдох олон сонирхолтой сэдвүүдээр эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Мөн манай улсын ислам шашин шүтэгчдийн дийлэнх олонх амьдардаг Баян-Өлгий аймаг дахь уламжлалт бурханы шашны өнөөгийн нөхцөл байдлын талаар Баян-Өлгий аймгийн Бурханы шашинтны төв Раашгэмпэллин хийдийн тэргүүн Г.Батхүү, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр нар илтгэлдээ онцлон танилцууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавигдсан эрдэм шинжилгээний илтгэлийг эмхэтгэл болгон хэвлүүлэхээр ажиллаж байна.

 

 

             

 

 


Бусад мэдээлэл