ХҮРЭЭЛЭНГИЙН АНХНЫ РЕФЕРЕНТ Ю.САНЖААГОНЧИГИЙН 90 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ХҮРЭЭЛЭНГИЙН АНХНЫ РЕФЕРЕНТ Ю.САНЖААГОНЧИГИЙН 90 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Философийн хүрээлэнгийн анхны референтээр ажиллаж байсан МЗЭ-ийн гишүүн, Д.Содномдоржийн нэрэмжит шагналт Хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг гуайн 90 насны ойг тохиолдуулан хүрээлэнгийн захиргаанаас өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа.
Тэрээр Налайхын дунд сургуульд багшилж байгаад 1973 оны 1-р сард ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд референтээр ажиллан 1990 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.

Ю.Санжаагончиг нь 1955 оноос хойш хүүхдийн зохиол бичиж, өгүүллэг, жүжиг, шүлэг, комикийн төрлөөр олон арван бүтээл туурвижээ. Хүүхдийн зохиолоос нь “Монголын уран зохиолын дээж” 108 ботийн 10-р боть, “Монголын хүүхдийн уран зохиолын дээж” 1, 5-р боть, “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг түүвэр” /2017 он/, “Хүүхдийн богино өгүүллэгийн түүвэр” /2017/ зэрэг эмхэтгэлд хэвлэгджээ. Сүүлийн жилүүдэд “Утга зохиол, урлаг”, “Монголын үнэн”, “Бөх”, “Үндэсний мэдээ” сонинд нийтлэл бичин хэвлүүлж байна. Мөн 2019 онд “Амьдралын минь дурсамж” номоо хэвлүүлжээ.
2011 онд бичсэн “Цоохор найз” номыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд 3 цуврал комик ном болгож хэвлүүлсэн бөгөөд удахгүй бүрэн хэмжээний анимэйшн бүтээхээр бэлтгэж байна. 2019 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 200 гаруй сурагчдын аялал-сургалтын явцад “Эрх хөх” жүжгийг нь тоглосон зэргээр уншигч, үзэгчдэд бүтээл туурвилаа толилуулсаар байна.



Бусад мэдээлэл