АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “МЭДЛЭГ БА ХӨГЖИЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Судар бичгийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж Философийн хүрээлэн, Баян-Өлгий аймгийн залуучуудын “Дагшин алтай” ТББ-тай хамтран хүүхэд залуучуудад шинжлэх ухааны мэдлэгийг эрхэмлэх, мэдлэгт суурилсан шийдвэр гаргах чадвар, дадлыг төлөвшүүлэх, тэдний танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Ерөнхий Боловсролын II сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Мэдлэг ба Хөгжил” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Эсээ бичлэгийн уралдааны тэргүүнд байранд II сургуулийн 11г ангийн сурагч Б.Энх-Үжин, дэд байранд 12г ангийн сурагч О.Чинзаяа, гутгаар байранд 10б ангийн сурагч Н.Өлзийхүү нар тус тус шалгарч, өргөмжлөл, Философийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээл, мөнгөн шагналаар урамшуулав. Түүнчлэн Ерөнхий Боловсролын II сургуулийн удирдлагад хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны бүтээлийн дээжийг гардуулав.
Мэдээлэл бэлтгэсэн Н.Эрдэнэбаяр
Өлгий хот
Бусад мэдээлэл