Эхлэл
Шинэ Мэдээ
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов
ШУА-ийн Философийн
хүрээлэн, БНХАУ-ын Цзьендаугийн Нефтийн их сургууль (China
Petroleum University) , ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэн, Тэнгэр дээд сургуулиас уламжлал болгон хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 14 дэх удаагаа “Орчин үеийн ертөнц дэх хил дамнасан тулгамдсан асуудал: Хятад, Монгол, Оросын жишээн дээр” сэдвээр БНХАУ-ын Шандунь мужийн Цзьендау хотын Нефтийн их сургууль дээр 2019 оны 8 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Монгол Улсаас ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Б.Пүрэвсүрэн, Социологи, нийгмийн сэтгэлзүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэг, Шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Цэдэндамба, Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Хатанболд, докторант А.Хишигдаваа, Тэнгэр дээд сургуулийн сургалтын албаны дарга Л.Насанжаргал, багш З.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. Энэ удаагийн хуралд БНХАУ-ын Шандунь мужийн Шар тэнгисийн их сургууль хамтран зохион байгуулагчаар оролцсон нь цаашид эл хурлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус хуралд академич Г.Чулуунбаатар “Гурван улсын эдийн засгийн коридорийг хөгжүүлэх бодлогын тулгамдсан
асуудал” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлэв.
Философийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор
Б.Пүрэвсүрэн “Монгол Улсын баруун аймгууд дахь Казах угсаатны дотоод шилжих
хөдөлгөөн ба хүн амын бүтцийн өөрчлөлт”
Социологи, нийгмийн сэтгэлзүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэг
“ T he problems of ageing
population in neighboring countries Russia, Mongolia and China ”
Шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан,
доктор доктор С.Цэдэндамба “Хөрш орнуудын
соёлын ижилслийн үйл явц дахь шашны хүчин зүйл”
Улс төр, эрх зүйн
салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор О.Хатанболд “ Аnalytical Review on the State of Democracy in the Modern
World Order ” илтгэлийг хэлэлцүүлсэн.
Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант
А.Хишигдаваа “Монголын залуучуудын улс
төрийн соёлын төлөвшил”
“Тэнгэр” дээд сургуулийн сургалтын албаны дарга Л.Насандэлгэр
“Байгууллагын соёл төлөвшихөд ажилтнуудын
сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь” сэдвээр ....
Тэнгэр дээд сургуулийн багш З.Ундармаа “Барилгын материал үйлдвэрлэлд нөлөөлж буй
хүчин зүйлийн нөлөөлөл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Бусад мэдээлэл