Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

 

Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд 2021 оны 9-р сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Д.Төмөр-Очирын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Төв аймгийн Лүн сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал профессор Б.Пүрэвсүрэн, Монгол Уламжлал академийн тэргүүн, профессор Л.Дашням, судлаач А.Жамбал, Философийн хүрээлэнгийн ЭНБД М.Золзаяа, СГЗ орчуулагч Г.Аким, ҮТА-ийн хэлтсийн эрхлэгч Ш.Эрдэнэбат, Стратеги академи ТББ-ын төлөөлөл болон Д.Төмөр-Очирын төрөл төрөгсөд, орон нутгийн иргэд оролцлоо.

Арга хэмжээг нээж Лүн сумын засаг дарга С.Даваахүү, ИТХ-ын дарга Л.Оюунцэцэг нар үг хэлэв. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийг сумын ЗДТГ, Да лам Цэрэнчимэдийн нэрэмжит ЕБС-д гардуулж өглөө. Мөн профессор Б.Пүрэвсүрэн, профессор Л.Дашням, СГЗ орчуулагч Г.Аким, Лүн сумын малчин н.Батсүх, Г.Ануудар нар сэтгэгдлээ ярьж, судлаач А.Жамбал академич Д.Төмөр-Очирын намтар, үйл хэргийн талаар товч танилцуулга хийн, профессор Ц.Балхаажавын мэндчилгээг уламжлав.

 

 


Бусад мэдээлэл