Х.Мырзабек докторын зэрэг хамгааллаа
Х.Мырзабек докторын зэрэг хамгааллаа

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын ЭША Х.Мырзабек 9-р сарын 7-нд ХААИС-д “Баян-Өлгий аймаг дахь байгалийн чацарганы тархац, нөөц, хэлбэрүүдийн судалгаа” сэдвээр докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгааллаа.
    
Судалгааг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур, Цэнгэл, Ногооннуур, Бугат, Улаанхус, Сагсай сумдын нутаг /Булган гол, Дэвлийн арал, Хатуу гол, Ховд гол, Цагаан гол/ зэрэг байгалийн чацаргана бүхий газруудад хийсэн байна. Нарийвчилсан судалгааг Дэвлийн арал Байгалийн цогцолбор газар, Хатуу гол, Алтанцөгц сумын нутгаас сонгогдсон 3 газарт 3 дээж талбай байгуулан нийт 9 объектод жилд хоёр давталттай хийжээ. Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандах судлалын ArcGIS, Erdac 10.3 программыг ашиглан талбайн хэмжээ, чацарганы тархалт, байршлын зураглалыг тодорхойлов. Судалгааны явцад Баян-Өлгий аймагт 2 га туршилтын талбай байгуулж, 2008 оноос хойш 2000 ширхэг чацарганы мод болон 500 гаруй навчит мод ургуулсан. Баян-Өлгий аймгийн Балгын ХХК-д чацаргана ургуулах, хадгалах, боловсруулах, борлуулах судалгааны ажил хийж, иновацийн төслийг хэрэгжүүлсэн байна.




Бусад мэдээлэл