ШУА-ийн
Философийн хүрээлэнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс”
суурь судалгааны төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба оюуны урсгал” /Ред.
Пүрэвсүрэн Б. УБ.,2019/ экспертүүдийн хэлэлцүүлгийн материалыг эмхэтгэн
хэвлүүлэв. Экспертүүд оюуны урсгал буюу “Brain Drain”-ын шалтгаан, нийгмийн
үүрэг, үр дагавар, шийдвэрлэх арга замын асуудлыг шинэ шашны хөдөлгөөн,
хотжилт, дээд боловсролын хөгжил, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа
зэрэгтэй холбогдуулан тодорхой жишээ баримттай авч үзсэн санал, зөвлөмжийг
илэрхийлсэн байна.