Ерөнхий боловсролын САНТ сургуулийн 11-12-р ангийн сурагчид 2024 оны 11-р сарын 14-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.
Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээний хүрээнд Философийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Анара Доктор (Ph.D) “ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үйл ажиллагаа”, Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд Улс төр эрхзүйн салбарыг, Философийн салбарын ЭША, М.Амантай Философийн салбарыг, Социологийн салбарын ЭШДэА, Д.Номун-Эрдэнэ Социологийн салбарыг, Шашин судлалын салбарын ЭШДэА Б.Ариунзул Шашин судлалын салбарыг тус тус танилцуулав.
Сурагчид өөрийн мэргэжил сонголтдоо анхаарах зүйлийн талаар зөвлөгөө сонсож, санал бодлоо солилцон хүрээлэнгээс хэвлүүлсэн ном бүтээлтэй танилцлаа. Арга хэмжээний үеэр хүрээлэнгийн захиргаанаас САНТ сургуулийн багш сурагчдад хүрээлэнгийн бүтээлийн дээжсээс гардуулж, хүрээлэнгийн үйл ажиллагааг сурталчлав.