ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын ЭШТА, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор М.Гантуяагийн “Чойрын таван боть” номын нээлт 2026 оны 01-р сарын 21-ний өдөр Зүүн хүрээ Дашчойлин хийдэд болж өнгөрлөө. Номын нээлтийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, доктор М.Батаа, номын редактор ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Пүрэвсүрэн нээж үг хэллээ. Үргэлжлүүлэн Номын тухай санал сэтгэгдлүүдийг доктор, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбадорж, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭШТА ШУ доктор (Sc.D), профессор, МУ-ын ардын багш Б.Даш-Ёндон, ШУ доктор (Sc.D), профессор, МУ-ын ардын багш, ШУА-ын ХЗХ-ийн АШТА Л.Тэрбиш нар хэллээ. Мөн нээлтийн хоёрдугаар хэсэг "Шинжлэх ухаан ба Буддын гүн ухаан", "Буддын гүн ухаан ба орчин үе" сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилж өндөрлөлөө.






























