ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий
аймаг дахь салбарт хэрэгжүүлж буй “Монгол Улсын баруун бүс нутгийн хүн амын
үнэлэмжийн соёл-экологийн судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд зохион
байгуулсан “Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт: соёл-экологийн
хүчин зүйлс” (Ред. Доктор Д.Батмөнх, Эмх. Ц.Баянмөнх, УБ.,2023) сэдэвт эрдэм
шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэв.
Тус эмхэтгэлд доктор Д.Батмөнх, академич А.Бакей, магистр Е.Аяулы, Ардын уран зохиолч Р.Шынай, магистр Б.Гүлнур, профессор М.Гантуяа,
профессор Р.Дарьхүү, доктор М.Анара, доктор С.Соёлмаа, доктор Г.Золбаяр, доктор
Ц.Пүрэвсүрэн, доктор Х.Мырзабек, магистр Н.Эрдэнэбаяр, магистр Б.Одмаа нарын
үнэлэмжийн судалгааны арга зүй, шашны
социологи, баруун бүсийн хөгжлийн онцлог, ёс суртахууны үнэлэмж, угсаатны
бүлгүүдийн соёлын өв, ижилсэл ба ондоошил, баруун бүс нутгийн шашин шүтлэг,
Монгол Алтайн нурууны байгаль-экологийн шүтэлцээний асуудлаарх илтгэлүүд
хэвлэгджээ.