“ХӨДӨЛМӨРИЙН
ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”
сэдэвт хууль, эрх зүйн сургалт зохион байгуулав.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Үйлдвэрчний
эвлэлийн хороо, Монголын Үйлдвэрчний
эвлэлийн холбооны сургалт, судалгааны төвтэй хамтран 2022 оны 1 дүгээр сарын
7-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн
найруулга” сэдэвт хууль, эрх зүйн
сургалтыг хүрээлэнгийн ЭША-нуудад зохион байгуулав.
Эл сургалтыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн
холбооны сургалт, судалгааны төвийн арга зүйч багш Б.Насанжаргал “Хөдөлмөрийн тухай хуулийн
нийтлэг үндэслэл, шинээр туссан заалтууд”, “ҮЭ-ийн зүгээс анхаарах
асуудал”, “Хамтын гэрээ, түүнийг байгуулахад анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн
гэрээний төрөл нэмэлт нөхцөл”, “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга,
талуудын хүлээх хариуцлага” зэрэг
сэдвээр танхим, цахимаар хосолсон 3 цагийн сургалтыг хийв. Тус сургалтаар
Хөдөлмөрийн гэрээний төсөл дээр сургалт явагдаж, сургалтад оролцогчид холбогдох
хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, санал, бодлоо солилцов.
Сургалтыг үеэр оролцогчдод МҮЭХ-ны сургалт,
судалгааны төвөөс гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын цахим гарын авлагыг танилцуулав.