Төрийн дээд одон, медаль болон
салбарын шагналаар шагнууллаа
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100
жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй энэ мөчид шинжлэх
ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нэртэй эрдэмтэн Философийн
хүрээлэнгийн Философийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, академич
Г.Чулуунбаатар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, хүрээлэнгийн Захирал,
профессор Б.Пүрэвсүрэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулав.
ШУА-ийн жуух бичгээр Улс төр, эрх зүйн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан,
доктор (Ph.D) Д.Батмөнх, Шашин судлалын салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан
Б.Бадрах, СНСЗ салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Азбаяр, Баян-Өлгий аймаг
дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Гүлнурь, Е.Аяулы нар шагнууллаа.