ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн тоглоолоор. Их сэтгэгч И.Кант, Г.В.Ф.Гегелийн философийн эх зохиолуудыг төрөлх хэлнээ хөрвүүлэн, Монгол Улсын Философийн салбарын сургалт судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавъяаг нь үнэлж доктор, профессор Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Чоёгийн Даваадашид Философийн хүрээлэнгийн "Хүндэт доктор" цол олгох ёслолын үйл ажиллагаа 2024 оны 12-р сарын 17-ны өдөр болж өнгөрлөө.
Үйл ажиллагааг нээж Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн (Профессор) үг хэлэн, хүндэт докторын дипломыг гардуулав. Тус үйл ажиллагаанд түүний гэр бүл болон философийн хүрээлэнгийн хамт олон, эрдмийн зөвлөлийн гишүүд, ШУА-ийн тэргүүлэгчдийн газрыг төлөөлөн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа оролцож, С.Нарангэрэл (Академич), Ц.Лхагвасүрэн (Академич), Л.Эрдэнэчулуун (Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд) Л.Дашням (Ардын багш) Т.Гантөмөр (МУ-ын Хөдөлмөрийн баатар) М.Отгонбаяр (Ph.D) нар үг хэллээ.