Орос, Монголын судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулав
Орос, Монголын судлаачдын хамтарсан  эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулав

Орос, Монголын судлаачдын хамтарсан

эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулав

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Орос, Монголын тодорхой бүс нутаг дахь шашны нөхцөл байдал: Судалгааны түүх, арга зүй, зарим үр дүн” сэдэвт Орос, Монголын судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний цахим хурлыг 4-р сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Тус хурал нь  Шашин судлалын салбарт хэрэгжиж буй “XIX–XXI зууны эхэн үеийн Сибирийн болон Монголын тодорхой бүс нутаг дахь шашны нөхцөл байдалд угсаатан-соёлын ба улс төрийн үйл явцын нөлөө” (2021-2023) нэртэй хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулагдсан. Төслийн удирдагчаар ОХУ-ын Барнаулын Алтай их сургуулиас тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Е.А.Шершнева, Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын ЭША, доктор /Sc.D/, профессор М.Гантуяа нар ажиллаж байна.

Хуралд ОХУ-ын Барнаулын Алтай их сургуулиас тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор П.К.Дашковский, доктор, дэд профессор Е.А.Шершнева, судлаач Н.С.Гончарова, Бүгд Найрамдах Тува Улсын Засгийн газрын дэргэдэх Нийгэм-эдийн засгийн хүмүүнлэгийн ба хэрэглээний судалгааны Тувагийн Хүрээлэнгийн Шашин судлалын секторын эрхлэгч, доктор Ульяна Павловна Бичелдей, тус хүрээлэнгийн ЭША Монгуш Айлаана Витальевна, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа, ЭША, профессор М.Гантуяа, магистр Б.Мөнхцацралт, МУИС-ийн багш Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл, доктор Д.Оюунгэрэл, доктор Н.Наранбаатар нарын судлаач нийт 12 илтгэлийг хэлэлцүүллээ. Тухайлбал, судлаачид “Бүгд Найрамдах Тува Улс дахь орчин үеийн үнэн алдартны шашин”, “Тува дахь шашны нөхцөл байдлын талаарх социологийн судалгааны дүн”, “Орос, Монголын хил орчмын хүн ардын шашин шүтлэгийн байдлыг судлах арга зүйн үзэл баримтлал”, “Монгол дахь шашны үйл явцын талаарх социологийн судалгааны урьдчилсан дүн” зэрэг сэдэвт илтгэлүүдэд хоёр орны хил орчмын шашны нөхцөл байдлыг судалсан үр дүнг хэлэлцүүлэв.

 

 


Бусад мэдээлэл