Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Буддын судлалын уламжлалт арга зүй" семинар боллоо
"Буддын судлалын уламжлалт арга зүй" семинар боллоо

2026.04.15 14:00 цагаас ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, IV давхар, хурлын танхимд "Буддын судлалын уламжлалт арга зүй" семинар боллоо.
Буддын Судлал орчин үеийн биеэ даасан академик судалгаа болж хөгжсөнөөр нэгэн зуун улирчээ. Энд Буддизмыг, ялангуяа эх сурвалжийг "барууны" судалгааны арга зүйгээр судлах хандлага давамгайлдаг. Харин Буддын эх сурвалжид өөрт нь судалгааны аргыг тодорхойлсон агуулга байдаг уу, мөн уламжлалыг орчин үеийн академик арга зүйтэй харьцуулан үзэж болох уу, эх сурвалж судлалын үндсэн зарчим юу вэ, эрэн [сурвалжлах] (paryeṣaṇā, tshol ba) хэмээх ойлголт эх сурвалжийн судалгаа шинжилгээг илэрхийлсэн агуулга мөн үү гэх мэт асуудлыг энэ удаагийн семинараар хөндөн ярилцлаа. Мөн ШУА-ийн Философийн хүрээлэн хуудсаар шууд дамжууллаа.








Бусад мэдээлэл