“ТОГТВОРТОЙ
ХӨГЖЛИЙН ОЮУН САНААНЫ ҮНДЭС”
ХАМТЫН
БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
2023.01.27
ШУА-ийн
Философийн хүрээлэнгийн Философийн салбарт 2018-2021 онд хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс” суурь
судалгааны төслийн үр дүнгээр нэгэн сэдэвт хамтын бүтээл хэвлэгдлээ. Бүтээл нь
өмнөх үг, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шинжилгээ” хэмээх нэгдүгээр
бүлэг; “Тогтвортой хөгжлийн оюун санааны
нийгэм-философи шинжилгээ” хэмээх хоёрдугаар бүлэг; “Тогтвортой
хөгжил ба монголын нийгмийн оюун санааны амьдрал” хэмээх гуравдугаар
бүлэг, нийт 16 зүйл, ном зүйгээс бүрдэж байна.
Хамтын
бүтээлийн зохиогчид “Тогтвортой хөгжил ба
даяаршил, оюун
санааны түвшин, дангааршлын хамаарал, нийгмийн тэгш байдал”, “Олон соёлт
нөхцөл дэх хүний тогтвортой хөгжлийн асуудал,” “Тогтвортой хөгжлийн төлөөх
экологийн үзэл баримтлал”, “Буддизм дахь оюун санааны тогтвортой хөгжлийн
асуудал”,
“Монгол менталитет ба тогтвортой хөгжлийн асуудал”, “Монголын нийгмийн ёс
суртахууны төлөв байдал”, “Хөгжлийг тогтворжуулахад сакраль
мэдлэгийн гүйцэтгэх үүрэг”, “Тогтвортой хөгжлийн сэтгэл зүй ба “Хүн байхад
суралцахуй”-н монгол өв ба өнөө үе”, “Монгол
дахь тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: шинэ
хандлага, шинэ боломж” зэрэг сэдвийн хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгын оюун
санааны үндсийг илэрхийлэхийг зорьсон байна.
Тус бүтээлд
ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбар, ШУТИС-ийн
БуХС, БШУЯ-ы харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Сити Их
сургуулийн Ахисан түвшний сургууль, ХААИС-ийн НУТ, ШУА-ийн Газар зүй,
геоэкологийн хүрээлэн зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 18
судлаач хамтран ажиллаа.
Хамтын бүтээлийн нэгдүгээр
бүлгийн 1.1-ийг доктор (Ph.D) Т.Чулуун, Төслийн
удирдагч доктор (Ph.D) Б.Пүрэвсүрэн нар, 1.2-ыг доктор (Ph.D) Ш.Ганхуяг,
1.3-ыг академич Б.Батхишиг, 1.4-ийг доктор (Ph.D) С.Соёлмаа, 1.5-ыг доктор
(Ph.D) Т.Чулуун, хоёрдугаар бүлгийн 2.1-ийг доктор (Sc.D) Д.Гантөмөр, 2.2-ыг
магистр О.Болор-Эрдэнэ, 2.3-ыг доктор (Ph.D) Н.Галиймаа, 2.4-ийг доктор (Ph.D)
Б.Дэлгэрмаа, 2.5-ыг доктор (Ph.D) Ж.Энхбаяр, 2.6-г доктор (Ph.D) Ж.Долгорсүрэн,
гуравдугаар бүлгийн 3.1-ийг доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Ph.D) В.И.Павлов
нар, 3.2-ыг магистр Ж.Бямбасүрэн, 3.3-ыг доктор (Sc.D) Д.Баттогтох, доктор (Ph.D)
Г.Лхамцэрэн нар, 3.4-ийг доктор (Ph.D) Г.Уянга, 3.5-ыг академич Г.Чулуунбаатар
нар хариуцан бичив.
Редактораар
академич Б.Батхишиг, философийн ухааны доктор Ш.Ганхуяг, санал шүүмжийг тус
хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, профессор С.Цэдэндамба нар хариуцан
ажиллаж, номыг төслийн зохицуулагч магистр Ж.Бямбасүрэн эмхэтгэн хэвлүүлэв.
Н.Нацагням