ЗҮҮН
ЕВРОПЫН УЛС ОРНУУД БОЛОН МОНГОЛЫН АРДЧИЛАЛ:
ОЛОЛТ
АМЖИЛТ, СОРИЛТ БЭРХШЭЭЛ
Олон улсын эрдэм шинжилгээний
бага хурлыг зохион байгууллаа
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
50 жилийн ойд зориулан “Зүүн Европын улс орнууд болон Монголын ардчилал: ололт
амжилт, сорилт бэрхшээл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Олон
улсын эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь: 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр хуучин
социалист системийн улс орнуудад өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц өрнөж, хөгжлийн
тэс өөр чиглэл буюу ардчиллын замналаар хөгжих үүд хаалга нээгдсэн билээ.
Ардчиллын чиг баримжаагаар хөгжсөн 30 гаруй жил Зүүн Европын улс орнууд болон
Монгол Улсын өнөөгийн хөгжлийн ололт амжилт, алдаа дутагдал юу байв, цаашид
хэрхэх талаар Шинжлэх ухааны нээлттэй хэлэлцүүлэг явуулж, анализ дүгнэлт хийж,
энэ чиглэлийн судалгааны ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн.
Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Монголын улс төрийн үйл явцын өнөөгийн
байдал:Ардчиллын хөгжил дэх сорилт” илтгэлийг Философийн хүрээлэнгийн Улс
төр, эрх зүйн салбарын эрхлэгч Доктор (Ph.D) О.Хатанболд , “Шилжилтийн үе ба ардчилсан явц” илтгэлийг ХБНГУ-ын
Монгол судлаач эрдэмтэн, Доктор, Профессор Удо Б.Баркманн, “Польш Улсын ардчилал ба 1990 оны Монголын
ардчиллын төлөөх үйл явцад үзүүлсэн дэмжлэг” илтгэлийг БНПУ-аас Монгол Улсад суугаа
Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Доктор (Ph.D), Профессор Кршиштоф Бойко, “Ардчиллын он жилүүд дэх Унгар Улсын
хөгжлийн онцлог” илтгэлийг Философийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан, Доктор (Ph.D), Дэд профессор О.Эрдэнэчимэг, Элчин сайд
асан З.Батбаяр нар, “Чехословакийн задралаас хойшхи Чехийн улс төрийн нөхцөл
байдал” илтгэлийг МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар Европ судлалын
тэнхимийн дэд профессор, Доктор
(Ph.D) Д.Энхжаргал, “Монгол
болон Европын социалист орнуудын улс төр ба эдийн засгийн шилжилтийн үеийн
харьцуулсан судалгаа” илтгэлийг МҮИС-ийн багш, Дэд профессор Б.Цогтгэрэл, “Орчин үеийн ардчиллын төрлийн талаарх олон
улсын судалгааны арга зүй: Монгол ба Зүүн Европын орнууд” илтгэлийг МУИС-ийн
Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Ардчилал судлалын төвийн захирал, Доктор (Ph.D), Профессор Ж.Төртогтох нар тус тус тавьж
хэлэлцүүллээ. Тус хуралд ШУА-ийн
Философийн хүрээлэн, БНПУ-аас Монгол
Улсад суугаа Элчин сайдын яам, БНБУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, МУИС-ийн
улс төр судлалын тэнхим, МУИС-ийн Европ судлалын салбар, Монгол Улсын Үндэсний
их сургууль зэрэг байгууллагын багш, эрдэм шинжилгээний ажилтан, ХБНГУ-ын
Монгол судлаач, Зүүн Европын орнуудад Элчин сайдаар болон дипломат ажилтнаар
ажиллаж байсан эрхмүүд, Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улс судлалын
хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Философийн
хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/, Б.Пүрэвсүрэн мэндчилгээ дэвшүүлж, Улс төр, эрх зүйн салбарын ЭШАА, доктор /Ph.D/, дэд профессор О.Эрдэнэчимэг даргалав.
Хурлын төгсгөлд хөтөлбөр ёсоор тавьсан илтгэлүүдтэй
холбоотой асуулт хариулт явагдсанаас гадна судлаачдын дунд шинжлэх ухааны өргөн
хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ийм хурал анх удаа зохион байгуулагдсантай уялдан
уламжлал болгон жил бүр зохион байгуулж байх, мөн Зүүн Европын улс орнуудын
талаар хийсэн судалгааны ажил хомс байгаа тухай зэрэг саналыг нилээд хэдэн хүн
гаргав. Судлаачид Монголын нийгэмд оюун санааны задрал дээд зэргээр явагдаж
байна. Бид Монголоо бодож, үндэсний ухаарлыг бий болгох шаардлагатай байна
гэсэн санал гарсныг Фиолософийн хүрээлэн дэмжин уураг тархи нь болж ажиллах нь
чухал юм гэдэгт анхаарч хамтарч ажиллахаар болов.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын
илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.
Улс төр, эрх зүйн салбар