“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” ХАМТЫН БҮТЭЭЛ
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” ХАМТЫН БҮТЭЭЛ

  • Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэнд хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт” хамтын бүтээл хэвлэгдэн гарлаа. Төслийг академич Г.Чулуунбаатар удирдан ажиллаж, нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор салбар дундын судалгааны үр дүнд энэхүү бүтээлийг хэвлүүллээ. Уг бүтээл нь 4 бүлэг, 14 дэд сэдэвтэй.


Хүн төрөлхтний энх тайван, эрүүл, аюулгүй байдал, сайн сайхан амьдрах нөхцөлийг тогтвортой байлгах дэлхий дахины хүчин чармайлтыг манай улсад амжилттай хэрэгжүүлэх үндэс нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд оршдог. Үндсэн хуулийн үзэл баримтлал болон Тогтвортой хөгжлийн зорилгын харилцан уялдааг үндэслэлтэй судлан тодорхойлж, тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хийгдсэн энэхүү бүтээл нь улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл явцад чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.  

Эл хамтын бүтээлийн 1 дүгээр бүлэгт Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн суурь зарчмуудтай харьцуулан шинжлэхтэй холбогдох арга зүйн асуудал, 2 дугаар бүлэгт Үндсэн хуулийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх нийгэм, улс төрийн хүчин зүйлсийн нөлөөлөл, 3 дугаар бүлэгт Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бусад хууль тогтоомжоор тодруулан хэрэгжүүлж байгаа үйл явц, эрх зүйн шинэчлэлийн талаар, 4 дүгээр бүлэгт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй тусгасан. Хамтын бүтээл нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс шинжлэх оролдлого хийснээрээ шинэлэг бөгөөд судалгааны үр дүнгээр дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулсан.  


Бусад мэдээлэл