“МОНГОЛЫН ФИЛОСОФИЧДЫН ӨВ” -II НОМ ХЭВЛЭГДЛЭЭ
“МОНГОЛЫН ФИЛОСОФИЧДЫН ӨВ” -II НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн санаачилгаар “Монголын философичдын өв” цувралыг хэвлүүлж олны хүртээл болгож байна. Тус цувралын хоёр дугаар ботийг философийн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Норовсамбуугийн /1930-2008/ мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлүүллээ.  



“Монголын философичдын өв” цувралын хоёрдугаарт академич С.Норовсамбуугийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлүүллээ. Уг ботид академич С.Норовсамбуугийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд; нэрт эрдэмтний 1965 онд хэвлүүлсэн “Капитализмын өмнөх харилцаа ноёрхож байсан орнуудад ялсан ардчилсан ба социалист хувьсгалын харьцаа, онцлогууд /БНМАУ-ын жишээгээр/” хэмээх нэгэн сэдэвт бүтээл; эрдэм шинжилгээний өгүүлэл; намтар судлалд холбогдох баримт, гэрэл зураг; эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт; шавь нар, найз нөхөд, гэр бүлийнхний дурсамжийг эмхэтгэн хэвлүүлжээ. Цувралыг Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрхлэгч, дэд профессор Ш.Ганхуяг эрхэлж, МУИС-ийн профессор Р.Дарьхүү, доктор М.Золзаяа нар редакторласан байна. Номыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, шавь нар, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж хэвлүүлжээ.


Бусад мэдээлэл